| | USD/MNT 0₮

ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО

Хар тамхи машиндаа хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.

Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж түүнд хоёр жилийн хорих ял оноож, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа юм.

Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хурал  өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болно. Уг хуралд шүүгдэгч Б.Амархүү цахимаар оролцох юм байна.

Олон нийт хоёр жилийн хорих ял авчихаад харин ч ял нь хөнгөдөж багадсан. Тиймээс ялыг нь нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Хүүхэд залууст буруу үлгэр дууриалал үзүүлсэн Б.Амархүүгийн хувьд хоёр жилийн ялаа тэнсэн харгалзах ял болгон өөрчлүүлж суллагдахыг хүссэн бололтой. 

Хар тамхи машиндаа хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.