| | USD/MNT 0₮
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 хоног саатуулагдаж, шүүгчийн захирамжаар батлан даалтад гарсан Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг шүүх хурал энэ баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болохоор тов нь гарчээ.
Хууль, хяналтын байгууллагаас З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм. Харин З.Баянсэлэнгэ болохоор би улсад хохирол учруулаагүй, хэнийг ч хохироогоогүй, надад зохиомолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, залхаан цээрлүүлж байна. Би тухайн үед Засгийн газраас гарсан тогтоолыг хэрэгжүүлж гарын үсэг зурснаас хэн нэгнийг хохироож, хувьдаа мөнгө төгрөг завшаагүй гэсэн ярилцлагыг өгсөн билээ.
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ.