| | USD/MNT 0₮

МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн 50:26 тогтолцоогоо өнөөдөр тохирно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, сонгуулийн тогтолцоогоо тохирохоор болжээ. Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлэг сонгуулийн 50:26 тогтолцоог дэмжиж, УИХ-ын даргад өргөн бариад буй. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батлахаар төлөвлөөд байна. Гэсэн ч энэхүү тогтолцоог намын залуу гишүүд дэмжихгүй, жижиг тойргоороо буюу 2016 оны сонгуулийн тогтолцоогоор явахыг шаардаж байгаа аж. Харин өнөөдөр хоёр талд хуваагдсан МАН сонгуулийн тогтолцоо дээрээ нэгдсэн шийдэлд хүрэх юм байна. 

МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн 50:26 тогтолцоогоо өнөөдөр тохирно
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.