| | USD/MNT 0₮
“Голомт” банкны эдийн засагч К.Аделбекийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, албан тушаалаа урвуулан ашиглаж Ипотекийн зээлийн журам зөрчсөн гэх хэргээр шалгаж байгаа юм байна. “Голомт” банкны харилцагч С.Урансувдмаагийн хувьд одоо хохирогч болсон байгаа бөгөөд эдийн засагч К.Аделбек бусадтай нийлж өөрийг нь хохироосон талаар ярьсан юм.
Тэрбээр “Голомт банкны Тэнгис тооцооны салбарт менежерээр ажилладаг К.Аделбек гэдэг залуу та манай дансанд төгрөгийн данс байхгүй, зөвхөн еврогийн данстай байна.
Тиймээс та дахин төгрөгийн данс нээх хэрэгтэй гэсний дагуу би Голомт банкинд төгрөгийн данс нээлгэсэн. Миний хувьд банкнаас тэр бүр зээл авдаггүй, банкаар дамжуулж янз бүрийн үйлчилгээ авч байсан. Голомт банкны эдийн засагт К.Аделбек гэх залуу ямар луйвар хийснийг би сүүлд ойлгосон.
Ипотекийн зээл бол орон сууцанд зориулагдсан зээл. Гэтэл миний үйл ажиллагаа бол хоёр орон сууцны ордертэй боловч 111 мкв супермаркет байгаа. Ямар учраас эдийн засагт ипотекийн зээл өгөх боломжтой гэж харсан гэдгийг би нарийн сайн мэдэхгүй байна. Ипотекийн зээлийн журам уншиж байхад эксроу данс нээх ёстой гэж байгаа юм. Эксроу данс гэдэг нь ямар нэг зээл гарахад банк, банкны харилцагч нарын зээлийн харилцааны данс юм билээ. Гэтэл эдийн засагч залуу мөнгөн хадгаламжийн данс нээсэн байсан.
Тус мөнгөн хадгаламжийн дансанд миний обьектоо зарсан тэр эмэгтэйн хууль ёсны нөхөр О.Уламбаяр гэж хүн хуурамч бичиг баримтаар ороод үлдэгдэл 78 саяыг ороход тэр зээлийг аваад өөрийнхөө Хаан банкинд хугацаа хэтэрсэн зээлээ тэр өдөртөө төлсөн байсан. Надад Голомт банкнаас зээл орсон эсвэл таны дансны нууц код гэж ямар ч мэдээлэл ирээгүй. Би өөрөө банкнаас очиж асуухад таны зээл аль хэдийн олгогдчихсон гэж байгаа юм. Үүнийг сонсоод би үнэхээр цочролд орсон. Тухайн үед тус салбарын захирал Б.Цэнгэлмаа миний дансанд орсон мөнгийг обьект худалдаж авсан эмэгтэйн хууль ёсны нөхөр аваад зээлээ төлчихсөн байна гэсэн эдийн засагч К.Аделбекийг дуудаад юу болсон талаар асуусан. Гэтэл К.Аделбек гэх залуу юу болоогүй юм шиг Энхзул бол нөхөргүй гэж Голомт банкинд мэдүүлсэн гэж ярьсан. Эдийн засагч К.Аделбек Энхзулийн нөхөр О.Уламбаяр гэдгийг хамгийн сайн мэдэж байсан хүн. Ингээд энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм” гэв.
“Голомт” банкны эдийн засагч К.Аделбекийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.