| | USD/MNT 0₮

ЭНЭ 7 ХОНОГТ: Хүйтний эрч огцом чангарна

Цаг уурын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүсийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч огцом чангарч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Өнөөдрийн хувьд Улаанбаатар хотод ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

Цаг уурын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүсийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.