| | USD/MNT 0₮

Арматурын үнэ яагаад өсөөд байгааг шалгах Ажлын хэсэг байгуулагджээ

Барилгын зарим материалын үнэ өсөж, орон сууцын нэг ам метр талбайн дундаж өртөг өссөн хэмээн иргэд үзэж буй. Үүнийг урд хөршөөс импортолдог арматурын төмрийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байгаа юм. 

Нийслэл хот, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцны төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар онцгой анхаарч байна. Иймээс барилгын түүхий эд болох арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирэх долоо хоногт танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгов. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлахаар болсон бөгөөд ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, орон сууцтай холбоотой цогц бодлогыг анхаарах, тусгайлан бодлого боловсруулах чиглэл өгсөн байна. 

Монгол Улс 2020 онд 240 мянган тонныг импортоор оруулж 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж, 5000 тонныг үйлдвэрлэжээ.

Арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирэх долоо хоногт танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгов. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлахаар болжээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.