| | USD/MNT 0₮
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах тухай” асуудлуудыг хэлэлцсэн.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг 2013 онд батлагдсан хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо. Ингэснээр нийслэлийн автозам ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр бууруулан 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, бусад дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо” хэмээн мэдэгдсэн.
Үүний дагуу НИТХ-ын ээлжит бус хурал өнөөдөр 11.00 цагаас товлогдож, Зам ашигласны төлбөр болон нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэнэ.
Автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэрийг өнөөдөр цуцална