| | USD/MNT 0₮

Дүүрэг, хороодын Засаг дарга нарт хариуцлага тооцож магадгүй

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар дарга нар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна.

Тухайлбал, хотын дарга С.Амарсайхан дүүрэг, хороодын Засаг дарга болон баг хороо хариуцсан нийгмийн ажилчдад хариуцлага тооцож магадгүй гэдгээ хэлсэн.

Учир нь өнгөрсөн жилээс эхэлсэн энэ ажлыг зуны гурван сар айл өрхөд сайн сурталчилж, мэдээлэл хүргээгүйгээс болж өнөөдөр шахмал түлшээ буруу хэрэглэж угаартаад байж магадгүй гэсэн мэдээллийг өглөө.

Шат шатны удирдлагууд болох дүүрэг болоод хорооны Засаг дарга нарыг дунд, доод хэсэгтээ буюу айл өрхөд хүрч ажиллаагүй, хорооны ажилтнаа мэдлэг мэдээллээр хангаж айлуудаар явуулаагүй гэдэг шалтгаанаар хариуцлага тооцож магадгүй болов.

Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр нөгөө л гол буруутай том дарга нар хариуцлагаас мултарч доод шатны дарга нараараа туг тахиад хариуцлага тооцуулсан болоод асуудлыг намжаагаад өнгөрчихвий гэсэн хардлага төрж эхэллээ.

 

О.Гал 

Хотын дарга С.Амарсайхан дүүрэг, хороодын Засаг дарга болон баг хороо хариуцсан нийгмийн ажилчдад хариуцлага тооцож магадгүй гэдгээ хэлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.