| | USD/MNT 0₮

Замын-Үүдийн боомтоор өдөрт 150 автомашин буюу хоёр талдаа 300 автомашин солилцох нөхцлийг бүрдүүлжээ

Замын-Үүдийн авто замын боомтоор өдөрт дунджаар 350-400 орчим ачаа тээврийн автомашинууд нэвтэрдэг байсан бол Монгол Улсад коронавирусын цар тахал дэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас хилээр нэвтрэх ачаа тээвэрт хязгаарлалт тогтоож, өдөрт 100-аас ихгүй тээврийн хэрэгсэл гарч байгаа.
Хилээр нэвтрэх ачаа тээврийн эргэлт удааширч байгаатай холбогдуулан тээвэрлэлтийн зохиомол үнийн хөөрөгдөл бий болсны уршгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн хүндрэл дарамт болж буй. БНХАУ-ын Элчин сайдтай удаа дараалан уулзаж албан хүсэлт тавьсны дагуу Замын-Үүдийн боомтоор өдөрт 150 автомашин буюу хоёр талдаа 300 автомашин солилцох нөхцлийг бүрдүүлжээ.
 
БНХАУ-ын талын зүгээс өглөө 9 цагт ачаа тээврийн автомашинуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд хил дээр бэлэн байвал өдөрт солилцох автомашины тоог нэмэгдүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэний дагуу Замын-Үүд боомтоор нэвтрэх автомашины тоог нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан өглөө эртлэн ачаатай автомашины ариутгал халдваргүйжилтийн зохион байгуулалтыг сайжруулахыг Шадар сайд үүрэг болгожээ. 
БНХАУ-ын Элчин сайдтай удаа дараалан уулзаж албан хүсэлт тавьсны дагуу Замын-Үүдийн боомтоор өдөрт 150 автомашин буюу хоёр талдаа 300 автомашин солилцох нөхцлийг бүрдүүлжээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.