| | USD/MNT 0₮
Монголын хөлбөмбөгийн холбооны менежер Б.Учралсайхан шигшээ багийн 15 настай охидыг зодож, бэлгийн хүчирхийллийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал ертөнцөөр тархсан. Тэгвэл уг мэдээллийн дагуу Монголын хөлбөмбөгийн холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ. Тус мэдэгдэлд "Монголын Хөлбөмбөгийн Холбооны Эмэгтэйчүүдийн Хороо, Дэд ерөнхийлөгч Х.Азжаргал миний бие U-15 насны охидын шигшээ багийн менежер байсан Б.Учралсайхантай холбоотой асуудлаар мэдэгдэл хүргүүлж байна.
Ажлын хариуцлага алдаж, ёс бус үйлдэл гаргасан тухайн ажилтанд нэн даруй хариуцлага тооцож, ажлаас чөлөөлсөн бөгөөд цаашид хуулийн байгууллагад хандах нь зүйтэй. Эмэгтэйчүүдийн эрхийг хөндсөн аливаа хэлбэрийн хүчирхийллийн эсрэг миний бие МХБХ-ны Дэд Ерөнхийлөгчийн хувиар хатуу байр суурь илэрхийлж, эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалах болно” хэмээн онцолжээ.