| | USD/MNT 0₮
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх асуудлыг хэлэлцлээ. Асуудлыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулсан юм. Тэрбээр “Нийслэлийн 2020 оны төсвийг батлах тухай 29, 31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг оруулж байна.
2020 оны нийслэлийн төсөвт нийт 1 их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан.
НИТХ-ын 2019 оны Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29, 31 дүгээр тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар холбогдох хууль тогтоомжийн дагуу дахин боловсруулж байна. Үүнд,
Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж 2013 онд тогтоосон хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо.
Ингэснээр нийслэлийн автозам ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр бууруулан 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, бусад дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо. Мөн тухайн жилийн гүйцэтгэлийн явцад хэмнэж болох боломжит зардлуудыг хянаж, тодорхой хэмжээний хэмнэлт гаргах, цаашид орлого бүрдүүлэгч байгууллагуудад орлогын боломжит эх үүсвэрүүдийг нэмж бүрдүүлэх, сар улирлын төлөвлөгөөт ажлыг оны эхнээс зохион байгуулж, ажиллах чиглэлийг өгч, төсвийг дахин боловсрууллаа” гэсэн юм.
НИТХ-ын ээлжит бус хуралдааныг арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас товлов.
Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж 2013 онд тогтоосон хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо.