| | USD/MNT 0₮

Т.ГАНБОЛДООС 4 САЯ АМ.ДОЛЛАР ДАРАМТАЛЖ АВСАН Д.ДОРЛИГЖАВЫН ХЭРЭГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЖЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудал өнгөрсөн оны төгсгөлд дуулиан дэгдээсэн билээ.
Энэ хүрээнд Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавыг хэрэгт холбоотой эсэхийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Үйл явц эхлэлээс хойш өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал аль нэг талдаа гарч шийдэгдээгүй байгаа гэх мэдээлэл байсан бол хэрэг нь аль хэдийнэ хэрэгсэхгүй болжээ. Тодруулбал, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж хавтаст хэрэг хаагдсан байна.

Хэргийн тухайд сануулахад, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд “Ерөнхий прокурор асан Дорлигжавын дүүгийн данс руу дөрван  сая ам.доллар хийсэн. Тэр зүгээс маш их дарамт ирсэн учраас тэр мөнгийг шилжүүлсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа дэлгэрэнгүй ярих боломж байхгүй” гэж ярьсан удаатай.


Харин сайд асан Д.Дорлигжав “Би Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. Намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дараалан тавьсан. Таны сайн дүү чинь болъё гэсэн. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан юм билээ” гэсэн тайлбарыг өгч байсан юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудал өнгөрсөн оны төгсгөлд дуулиан дэгдээсэн билээ. Энэ хүрээнд Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавыг хэрэгт холбоотой эсэхийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Үйл явц эхлэлээс хойш өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал аль нэг талдаа гарч шийдэгдээгүй байгаа гэх мэдээлэл байсан бол хэрэг нь аль хэдийнэ хэрэгсэхгүй болжээ. Тодруулбал, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж хавтаст хэрэг хаагдсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.