| | USD/MNT 0₮

Б.Лхагвасүрэн:Төвбанк иргэд болон ААН-үүдэд тулгарч байгаа эдийн засгийн хүндрэлүүдийг зөөлрүүлж ажилласан

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн болон албаныхан оролцож байна. Тодруулбал, Монголбанкны үйл ажиллагааны санхүүгийн тайланг хэлэлцэж байна. Ажлын хэсгийнхнээс УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт өгч байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2020 он хэцүүхэн хүнд сорилттой жил болж байгаа. Монголбанкны эдийн засаг 5,5 хувиар агшсан хямралын жил байлаа. Коронавирус дэлхий нийтэд төдийгүй бүх салбарт бүх хүний амьдралд нөлөөлж олон том сорилтуудыг бид хамтдаа амжилттай даван гарч чадлаа. Санхүүгийн байгууллагуудад учирч буй хүндрэлийг зөөллөж бууруулах зорилгоор шаардлагатай арга хэмжээ болон олон улсын туслам дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллалаа. Харин энэ онд бодлогын хүүг зургаан хувь болгон буурууллаа. 

Монгол Улс саарал жагсаалтаас богино хугацаанд гарсан. Хар жагсаалтаас хасах шийдвэрийг Европын улсаас гаргасан. Мөн алт худалдан авалт нэмэгдэж, гадаадын худалдан авалт өмнөх оныхтой адилхан байж хадгалагдсан. 

УИХ-аас зээлийн хүүг бууруулах стартеги, төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталж өгсөн. Цар тахал энэ онд үргэлжилж байгаа ч эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй байна" гэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "2020 он өөрөө нэлээд онцлог өвөрмөц он. Цартахалтай тэмцэж байгаа амаргүй жилүүд. Лхагвасүрэнгийн тайланг харахад нэлээд эерэг мэдээлэл харагдлаа. Гэтэл улс орны эдийн засгийн нөхцөл байдал ажлын байртай холбоотой  харанга дэлдэх хэмжээнд хүрсэн. Гэхдээ танайхтай холбоотой цартахалтай холбоотой. Төрийн болон төсвийн мөнгөний бодлого уялдаж байж амаргүй хүнд жилийг давж туулна. Бодлогын хүү буурсан нь зээлийн хүүд буурсан шалтгаан гэлээ. Гэвч бодит үр дүн харагдахгүй байна. Төв банкны эрхзүйн орчныг таатай байлгах тал дээр дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ ажлын байрыг хадгалж авч үлдэж чадаж байгаа юу" гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улс биш дэлхий даяараа хүнд сорилттой тулгарсан. Хорио цээрийн дэглэмтэй байлаа. Монголбанкны зүгээс мөнгөний бодлогыг зөөллөж ажилласан. Зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах. Бодлогын хүүг бууруулсан талаарх эхний үр дүн гарч байгаа. Төвбанк ямар ч байсан ААН-үүдэд тулгарч байгаа эдийн засгийн хүндрэлүүдийг зөөлрүүлсэн. Зээлийг долдугаар сар хүртэл хойшлуулсан. Иргэдэд тулгарч байгаа нэг хүндрэл бол Ипотекийн зээлийн дарамт байсан. Хөл хорионы үед эдийн засгийн дарамтыг зөөлрүүлж өгсөн. Харин одоо Засгийн газрын 10 их наядын төлөвлөгөөг дэмжээд ажлын байрыг хадгалж үлдэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Өнөөдрийн байдлаар гурван хувийн хүүтэй зээлийг 11 мянган харилцагчид 840 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 1200 нь ААН-үүд. Ипотекийн зээлэнд нийт 257 тэрбумыг 3500 иргэнд олгосон байна" гэв. 

Монгол Улс биш дэлхий даяараа хүнд сорилттой тулгарсан. Хорио цээрийн дэглэмтэй байлаа. Монголбанкны зүгээс мөнгөний бодлогыг зөөллөж ажилласан. Зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах. Бодлогын хүүг бууруулсан талаарх эхний үр дүн гарч байгаа. Төвбанк ямар ч байсан ААН-үүдэд тулгарч байгаа эдийн засгийн хүндрэлүүдийг зөөлрүүлсэн. Зээлийг долдугаар сар хүртэл хойшлуулсан. Иргэдэд тулгарч байгаа нэг хүндрэл бол Ипотекийн зээлийн дарамт байсан. Хөл хорионы үед эдийн засгийн дарамтыг зөөлрүүлж өгсөн. Харин одоо Засгийн газрын 10 их наядын төлөвлөгөөг дэмжээд ажлын байрыг хадгалж үлдэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.