| | USD/MNT 0₮
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг шүүх ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр шүүхийн захирамжаар цагдан хорьсон билээ.
Тэгвэл 48 хоног цагдан хоригдсон З.Баянсэлэнгийг энэ даваа гарагт Сонгинохайрхан дүүргийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргасан байна. Харин хавтаст хэргийг М.Болортуяа нарын хэргээс тусгаарлаж, дангаар нь шүүж шийдвэрлэхээр болсон юм.
Тэгвэл хэрэг нь Сонгинохайрхан дүүрэгт очсон байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өмгөөлөгчөө аваагүй байна. Удахгүй өмгөөлөгч авч хэргийн материалтайгаа танилцуулна хэмээн ярьжээ.
З.Баянсэлэнгэ “Намайг зохиомолоор шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн залхаан цээрлүүлэн шалгаж байна. Үндсэн хуульд заасан эрхийг минь зөрчиж байгаад харамсч байна. Би улсад ганц ч төгрөгийн хохирол учруулаагүй байхад учруулсан гэдэг нь тогтоогдоогүй байхад намайг 970 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа.
Тэр Засгийн газрын тогтоол дээр Ерөнхий сайд болон салбар хариуцсан сайд нь гарын үсэг зурж байж баталгаажуулдаг юм шүү дээ. Тэгээд энэ тогтоолоор өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад явж байгаа нь эмгэнэлтэй. Тухайлбал, Засгийн газрын тогтоол гаргуулуулсан, батлуулуулсан, хуралдааны хэлэлцэх асуудал байхгүй зүйлийг оруулж ирж батлуулуулсан гэдэг үндэслэлээр ял тулгаад байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Хэзээ ч бууж өгөхгүй. Энэ хэргийг давж гарна. Үнэн мөнийг тогтоож цагаатгаж өгөх шүүх байна гэдэгт итгэж байгаа” гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
З.Баянсэлэнгэ хэргээ тусгаарлуулсан ч өмгөөлөгчөө авч амжаагүй байна.