| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Б.Махбалыг хохирогчоор тооцож, хэргийг хаах хүсэлт тавьжээ

2018 оны наймдугаар сарын 09-нд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Түүнийг гэмт буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд энэ үеэр Б.Махбалын өмгөөлөгчид хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргажээ. Тодруулбал, Б.Махбалыг хохирогчоор тооцож, хавтаст хэргийг хаах хүсэлт гаргажээ. 

Он дамжсан түүний шүүх хурал нийт долоон удаа хойшилж байсан. Эхний хэдэн саруудад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сошиалаар шуугисан энэхүү хэрэг гэрчтэй, гэгээн цагаан өдөр Монгол Улсын яамны гадаа үйлдэгдсэн байхад яллагдагч одоо өөрийгөө хохирогч хэмээн нэрийдэн сууна. 

2018 оны наймдугаар сарын 09-нд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.