| | USD/MNT 0₮
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууц хөтөлбөрт 580 айл орохоор шалгарсан билээ.
Эдгээр айлын 318 айлыг өнгөрсөн намар байранд нь оруулсан бол 262 айлыг нь өнөөдрийг хүртэл оруулахгүй байсан юм. Учир нь улсын комисс хүлээж аваагүй гэх шалтгаанаар нүүлгэж оруулахгүй байсан юм. Тэгвэл хоёр сар хүлээж, хөхөө өвөлтэй золгосон 262 айл өнөөдрөөс эхэлж НОСК-иос түлхүүрээ гардаж авчээ.
"Буянт-Ухаа 2" түрээсийн орон сууцанд орж чадаагүй 262 айл өнөөдрөөс эхэлж нүүж орж байна.