| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан гэх хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн” гэх үйл баримтад тулгуурсан прокуророос түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн энэ сарын 03-ны өдөр яллагдагчаар татсан. Тэгвэл уг хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж дууслаа. Шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн байна.
Тэрбээр энэ талаараа "Хагас жилийн хугацаанд дайрч, хүн амины хэрэг хийчихсэн мэтээр хэдэн зуун удаагийн давтамжтайгаар гүтгэж дайрсан талаар өчигдөр нийтэд мэдээлсэн. Уг нь намайг шалгаад байгаа цагдаа, прокуророос мэдээлэл хийх ёстой байсан. Зориудаар огт тайлбар мэдээлэл хийгээгүй хэрнээ шууд шүүх хурлыг зохион байгуулж байна. Г.Батхүү агсан амиа алдсан хэргээр хэн нэгэн хүнийг яллагдагчаар татах нь битгий хэл эрүүгийн хэрэг ч үүсээгүй байгаа. Угаасаа шүүхийн шинжилгээний дүгнэлтүүд, мөрдөн байцаах явцад авагдсан нотлох баримтууд хэн нэгэнд хамааралгүй гэдэг нь тогтоогдчихсон. Үүнийг дахин надтай холбож ярихгүй байхыг хүсье.
Харин гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн гэж цагдаагийн байгууллагын ажилтан намайг хэрэгт гүтгэж байна. Гурван удаа үнэнээ мэдүүлсээр байтал яагаад худал мэдүүлсэн гээд гүтгээд байгаа юм бэ гэж прокуророос асуусан. Тэдэнд хэлэх зүйл алга. Дөнгөж сая шүүх хуралд прокурорын зүгээс таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн боловч шүүхээс дэмжсэнгүй. Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн үг. Шүүх шударга байна. Өчигдөр орой 20.06 минутад маргааш 11.00 цагаас шүүх хуралтай шүү гэсэн мессеж надад ирсэн. Хамгийн гол нь яагаад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэнийг шүүгч, өмгөөлөгч нар асуусан боловч прокуророос үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна шүү дээ. Аль болох намайг муухай харагдуулах далд зорилготой ажиллагаа явагдаад байна" гэв.