| | USD/MNT 0₮
ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.30 цагт эхэлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх хуралдаанд гэрч, шинжээчид оролцож байна.
Хэргийн тухайд сануулбал, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр “Говь повер” компанид өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж шүүхээс 3.6 жилийн ял оноосон.
Мөн уг хэрэгт холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хоёр жилийн хорих ял, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, Д.Баярмаад мөнгөн торгууль ногдуул шийдвэрийг шүүхээс гаргасан ч хэргийг дахин шалгахаар мөрдөн байцаалтад буцаагаад багагүй хугацаа өнгөрсөн юм.
17 тэрбум төгрөг завшсан гэх Г.Дэнзэнд холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ.