| | USD/MNT 0₮
Сэжигтэн Б.Махбалыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийг ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байхдаа тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэргээр шалгаж байгаа билээ.
Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тус зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Түүнчлэн хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өмнө нь долоон удаа хойшилж, жил гаруй хугацаанд дамнаж буй ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.