| | USD/MNT 0₮

Ирэх Даваа гарагаас автомашин ердийн горимоор замын хөдөлгөөнд оролцоно

Өчигдөр Нийслэлийн онцгой комиссоос автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас ирэх Даваа гарагаас Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоогоогүй нэгжийн алба хаагчид хувийн тээврийн хэрэгслээр зорчихдоо улсын дугаарын тэгш, сондгой хамаарахгүйгээр хөдөлгөөнд оролцоно гэж мэдэгдлээ.

Харин орон нутаг руу зорчих болон ирэх зайлшгүй шаардлагатай иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ, халдвартай нь батлагдаж, эмчлэгдэж эдгэрсэн, эмнэлгийн магадлагаатай бол PCR өгөх шаардлагагүйг хэллээ.

УОК-ын Шуурхай штабаас ирэх Даваа гарагаас Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоогоогүй нэгжийн алба хаагчид хувийн тээврийн хэрэгслээр зорчихдоо улсын дугаарын тэгш, сондгой хамаарахгүйгээр хөдөлгөөнд оролцоно гэж мэдэгдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.