| | USD/MNT 0₮

Н.Батсүмбэрэл: Вакцин бол цар тахлын эсрэг хамгийн сайн арга хэрэгсэл

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, онцгой комиссын дарга талархал илгээжээ. Тэрбээр "Дэлхий нийтийг цочроосон цар тахал (Ковид 19) манай улсад халдварлаад багагүй хугацаа өнгөрлөө. Олон иргэд халдвар авч, нас баралт бүртгэгдсээр байна. Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах, нийгмийн хэвийн тогтвортой амьдралыг бий болгохын төлөө төрийн олон албан хаагч, сайн дурын ажилтнууд өдөр шөнөгүй ажиллацгааж байгаа. Вакцин бол цар тахлын эсрэг хамгийн сайн арга хэрэгсэл. Тиймээс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэдээсээ хичээнгүйлэн хүсье. Өнөөдрөөс яг жилийн буюу 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр "хариу арга хэмжээний дадлага сургуулилалт"-г зохион байгуулж, Чингэлтэй дүүрэгт 10 цагийн хатуу хөл хориог тогтоож байв. Уг дадлага сургуулилалтанд оролцсон нийт иргэд, төрийн албан хаагч, тусгай байгууллагын тангарагтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрүүл энх, сайхан цагийн төлөө хамтдаа хичээцгээе!" гэжээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.