| | USD/MNT 0₮

Д.Амарбаясгалан: Бид ч мөн өлсөж, жагсаж чадна. Гэхдээ 28 хоногийн хөл хориог үр дүнгүй болгох ёсгүй. Хэн нэгэн улстөрчийн эрх ашиг үүнээс илүү гарах ёсгүй

Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай нэг намаас нэг л нэр дэвшигчийн материалыг өгөх хуультай байгаа. Өнөөдөр Ардчилсан нам дотоод зөрчлөөсөө болж хоёр хуваагдаад хоёр хүн нэр дэвшүүлсэн. Үүнээсээ болоод АН-ын хэсэг гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. Тус асуудлаа намын асуудал бус нийгмийн, төрийн асуудал болгох зорилготой байгааг МАН-ын зүгээс эрс буруутгаж байгаа. АН-ын үе үеийн даргаар ажиллаж байсан, цаашлаад АН-аас сонгогдож Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарын тэмцэл өнөөдрийн энэ түвшинд хүргэлээ. Энэ бол АН-ын л асуудал болохоос Монгол төрийн асуудал биш. Дотоод асуудлаасаа болж Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй байж өлсгөлөн зарлаад явж буй нь эдгээр эрхмийг ичгэвтэр харагдуулж байна.

Тэд дарангуйлал тогтох гэж байна хэмээн тэмцэл хийж байгаа. Үүнийг гайхаж байна. Монгол Улс ардчилсан парламентын тогтолцоонд шилжээд 31 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй. 2012-2016 онд АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тус намаас олонхыг бүрдүүлсэн УИХ, тэднээс сонгогдсон УИХ-ын даргатай, АН-аас сонгогдсон Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэр үеийг дарангуйллын нийгэм гэж үзэх юм уу. Та бүхэн 30 жилийн өмнөх технологиороо төрийн эрхийг авах гэж байвал эндүүрэл шүү. Бид ч мөн өлсөж, жагсаж чадна. Гагцхүү цар тахал нүүрлэсэн өнөө үед 150 гаруй иргэн алтан амиа алдаад байна. Цаашлаад ковид-ыг хяналтдаа авахын төлөө Засгийн газар чадах чинээгээрээ ажиллах болно. 28 хоногийн хөл хориог үр дүнгүй болгох ёсгүй. Хэн нэгэн улстөрчийн эрх ашиг үүнээс илүү гарах ёсгүй.

Улс орон ковид-19-ийн цар тахалтай нүүр тулж байхад АН-ынхан эрх мэдлийн төлөө тэмцэж байгаагаасаа ичих хэрэгтэй" гэв.

Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.