| | USD/MNT 0₮

А.Адъяасүрэн гишүүний бүрэн эрхийн дор яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгуулав уу

Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон А.Адъяасүрэнг бусдад хээл хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татсан ч удалгүй намжсан нь иргэдийн эргэлзээг төрүүлж буй. Уг нь бусдад нь 100,000 ам.долларын хахууль өгсөн хэрэгт сэжиглэн яллагдагчаар татан, хэд хэдэн удаа тогтоолтой нь танилцуулах гэсэн боловч ирээгүй болохыг хэвлэлүүд онцолж байв. Угтаа бол НПГ-ын хяналтын прокурор яллагдагчаар татсан тогтоолоо 2020 оны тавдугаар сард баталж байсан юм.

Гэтэл одоо УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх нэрийн дотор халхавч хийн сууна. Учир нь түүний өмгөөлөгч нар дээд шатны прокурор буюу НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржид хандаж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан аж.

НПГ-ын ерөнхий прокурор хянаад эрүүгийн 2041000160196 дугаартай хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байна. Үүнийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эсэргүүцэн, дээд шатны прокурор буюу УЕПГ-т хандаад байгаа ч одоог хүртэл таг чиг.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн сонгуульд нэр дэвшихээсээ өмнө албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габит гэх хүнээр дамжуулан 2020 оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Улмаар НПГ-ын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол баталсан билээ. Түүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон Г.Доржпаламыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа бөгөөд тэрбээр “А.Адъяасүрэн утсаар ярьсны дагуу хүргэнээ явуулж мөнгө авхуулсан. Хүргэн над руу ярьж мөнгө авчихлаа, одоо яах вэ гэж байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийн нэг холбогдогч нь А.Адъяасүрэнгээс хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм. Ийм байсаар атал НПГ-ын ерөнхий прокурор нь УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татах тогтоолыг хэрэгсэхгүй болгосныг бусад оролцогч нь гайхширч, эсэргүүцэж буй юм билээ.

Гэтэл одоо УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх нэрийн дотор халхавч хийн сууна. Учир нь түүний өмгөөлөгч нар дээд шатны прокурор буюу НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржид хандаж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан аж.
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.