| | USD/MNT 0₮

ДОХ-ЫН ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 281 БАЙСАН БОЛ 284 БОЛЖЭЭ

Арваннэгдүгээр сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ ДОХ буюу ХДХВ-ийн эсрэг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус өдрийн мэдээллээр ДОХ-ын халдвартай тохиолдол 281 байна гэсэн тоог ХӨСҮТ-ээс өгч байсан бол энэ тоо гурваар өсч 284 болжээ.

Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Улаанбаатар хотод 2019 оны арваннэгдүгээр сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ. Ингэснээр манай улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 284 болсон байна.

2018 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37.9 сая хүн байснаас 79%-ийг шинжилгээнд, 62%-ийг эмчилгээнд хамруулж, 53%-ийн вирусийг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгожээ. 

ДОХ-ын халдвартай тохиолдол гурваар нэмэгдэж 284 болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.