| | USD/MNT 0₮

Б.Мөнхцэлмэг:ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулж байж санаа амарна

“Ялгаварлалыг хариуцлагажуулья” нэгдлээс санаачлан “Уухай”, “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн гадаа гишүүн Д.Одбаярыг огцрохыг шаардаж, зураг руу нь өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийллээ.

Энэ талаар “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг “Энэ бол нэг хүний асуудал биш. Улс оронд нийтээрээ жигд хууль мөрддөг ёсзүйн хэм хэмжээг тогтоох нь чухал. Гурван ТББ хамтарч өнөөдөр Үндсэн хуулийн гадаа жагсаал зохион байгууллаа. Харамсалтай нь Д.Одбаяр өөрөө байсангүй. Утас нь салгаастай. Цэцийн гишүүнээ хайж байна. Онгоцоор ирэх үед нь бид угтаж аваад өндөг шидэж дэлхийд хандсан уриа гаргаж “Монголыг битгий энэ хүнээр төсөөлөөрөй” гэсэн уриаг хэлсэн дээ.

Олдохгүй байгаа Д.Одбаяр гишүүн маань бидний хэдэн залуус руу шөнө залгасан байгаа юм. Магадгүй дарамталж, айлгах гээд байх шиг гэж бодсон. Өнөөдөр тэр хүн “Би буруугүй” гэж нэг сайтад ярилцлага өгчээ. Үнэхээр буруугүй байсан юм бол олон нийтэд ил гарч ирж мэдээлэл хийхийг хүсч шаардаж байна.

Хүний нутагт Монгол орныхоо нэр төрийг шившилгэж хаячихаад өнөөдөр гишүүнээрээ ажиллана гэдэг ёсзүйн хувьд байж боломгүй асуудал юм. Тэнд ажиллаж байгаа монголчуудад Солонгосчууд яаж хандаж байгааг Д.Одбаяр мэдэхгүй шүү дээ.

Монголд өндөр албан тушаалтай хүмүүст хууль үйлчилдэггүй. Тэд ёсзүйн хариуцлага хүлээдэггүй. Ийм байдал цаашид даамжирвал энгийн иргэд ч хуулиа дагахаа болино. Өндөр албан тушаалтай хүмүүс хариуцлагаа хүлээж сурах нь нийгэмд зөв үлгэр болно.

Монгол хүнээ хамгаалж ийм үйлдэл гаргасан гэж өөрийгөө өмгөөлж ярилцлага өгсөн байна билээ. Үнэхээр тийм бол одоо Монгол Улсынхаа нэр хүндийг хамгаалж ажлаа өг. Солонгос улсын хууль, хүчний байгууллагууд нэгэнт шийдэгдээд өнгөрчихсөн хэргийн араас юм ярихгүй. Үүнийг мэдэж байгаа учраас Д.Одбаяр гишүүн хэвлэлээр дураараа юм ярьж өөрийгөө буруугүй. Солонгосчууд намайг ийм байдалд орууллаа гэсэн. Хоёр орны харилцаанд сэв суулгахаар асуудал хөндсөн ярилцлага өгсөн байна. Энэ бол Монгол дарга нарын байгаа төрх нь л энэ. Тиймээс энэ хүнийг ҮХЦ-ийн гишүүнээс буутал нь шахалт үзүүлнэ. Ямар ч байсан огцруулж байж санаа амарна” гэв. 

ШУУД ҮЗЭХ:

“Ялгаварлалыг хариуцлагажуулья” нэгдлээс санаачлан “Уухай”, “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн гадаа гишүүн Д.Одбаярыг огцрохыг шаардаж, зураг руу нь өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.