| | USD/MNT 0₮

С.Амарсайхан: Зам ашигласны төлбөрийг өөрчлөх саналыг өргөн барина. Гэхдээ шууд бууруулна гэж хэлж чадахгүй

Автомашинтай жагсаал хоёр хоног завсарласны эцэст өнөөдөр дахин өрнөлөө. Жагсагчдын хэлж буйгаар тэд Хотын захирагч С.Амарсайханы өөрийнх нь амнаар болон бичгээр автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрээ цуцлана гэсэн амлалт авна хэмээн онцолж байсан юм. Жагсаалын үр дүнд өнөөдөр 15.00 цагаас жагсагчдын зургаан төлөөлөл НЗДТГ-ын А зааланд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцов. Хотын даргын зүгээс шийдвэрээ эргэн харах, хураамжийг бууруулах саналаа маргааш иргэдийн хуралд дахин танилцуулна гэдгээ хэлсэн. Тэрбээр "Нийслэлийн 2020 оны төсвийн өөрчлөх саналаа өргөн барина. Гэхдээ ингэхийн тулд судалгаа хийх хэрэгтэй. Бид нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудыг судалж үзээд, Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын наад захын хэрэгцээг хангах, хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс жилд төлж байгаа хураамжийг тав дахин нэмэх шийдвэр гаргасан. Хэрэв одоо шийдвэрийг өөрчлөх юм бол замын хураамжаас төвлөрөхөөр тооцож байсан 50 орчим тэрбум төгрөгийг хаанаас бүрдүүлэх вэ, юунаас тэнцвэржүүлж авах вэ, замын хөрөнгө оруулалтаа бүгдийг зогсоох уу гэдэг асуудал гарч ирнэ. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийн дагуу асуудалд хандаж, авто замын ашигласны төлбөрийг нэмсэн шийдвэрээ эргэн харах үүрэг, чиглэл надад өгсөн. Үүний дагуу асуудалд хандана. Ямартай ч автозам ашигласны төлбөрийг өөрчлөх саналыг НИТХ-д өргөн барина. Гэхдээ шууд бууруулна гэж хэлж чадахгүй. Хэд хүртэл бууруулж болохыг хэлэлцэх байж шийдвэрлэнэ” гэв.

Гэтэл автомашинтай жагсаалын зохицуулагч Б.Цэгмэд “Хэрэв энэхүү шийдвэрээ цуцлахгүй бол ирэх долоо хоногийн гурав дахь өдрөөс автомашинтай жагсагчид өргөн фронтоор жагсана. Жижиг намын төлөөллүүдийг оролцуулаад МАН-ыг огцруулах хэмжээнд асуудлыг ярьж, улс төрийн жагсаалыг өрнүүлнэ. Магадгүй Хонгконгийн тэмцэл шиг ч жагсаалыг өрнүүлж чадна шүү. Тантай ярих зүйл дууслаа” хэмээн мэдэгдсэн бол Засаг дарга С.Амарсайхан “За Цэгмэд ээ айлган сүрдүүлэлтээс чинь бид айхгүй шүү. Жагсаж болно. Гэхдээ сүрдүүлгээр, асуудлыг ийм балмад байдлаар шийднэ гэж байхгүй шүү” гэж хариулснаар хэлэлцээр үр дүнд хүрэлгүй, таагүй уур амьсгалаар дууслаа.

ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БҮТЭН ҮЗЭХ: 

Автомашинтай жагсаал хоёр хоног завсарласны эцэст өнөөдөр дахин өрнөлөө. Жагсагчдын хэлж буйгаар тэд Хотын захирагч С.Амарсайханы өөрийнх нь амнаар болон бичгээр автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрээ цуцлана гэсэн амлалт авна хэмээн онцолж байсан юм. Жагсаалын үр дүнд өнөөдөр 15.00 цагаас жагсагчдын зургаан төлөөлөл НЗДТГ-ын А зааланд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцов.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.