| | USD/MNT 0₮

Б.Урандэлгэр:Халдвараар нас барж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн Аманд нь сүү дусаагаад өгөөч, мэнгэ тавиад өгөөч гэж гуйдаг

Монгол Улс өнөөдөр коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 126 иргэнээ үүрд алдсан байна. Мөн коронавирустэй хавсарсан өөр өвчин шалтгаанаар ч нас барсан иргэд байгаа. Ковидын халдвартай нь батлагдаж, биеийн байдал нь огцом муудсан өндөр настнууд ХӨСҮТ болон бусад эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад бурхан болж байна. Нэн хүндэрсэн хүнд ямар ч аврал тусламж байхгүй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж буй.

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Б.Урандэлгэр өнөөдөр "Мэдээллийн урсгал" хөтөлбөрт орж, өөрийнхөө ажлын онцлогийн талаар ярилаа. Түүнийг ажил үүргээ гүйцэтгэж байсан нэг өдөр дөрвөн хүн нас барж байсан гэнэ. Тэрбээр "Өвчтөн нас барна гэдгийг үгээр хэлэхэд их хэцүү байна. Аягүй хүнд байдаг. Өвчтөн эндэхэд нүднийх нь харцнаас бүх юм харагддаг. Аль болох тухайн өвчтнийхөө гарнаас атгаж, мөрийг нь түшиж байгаад "Чи чадна" гэсэн итгэл төрүүлэхийг боддог. Эцсийн мөч хүртэл "Та өвчнөө ялна аа, чадна аа" гэсэн итгэлийг өгөхийг хичээдэг. Гэвч харамсалтай нь тэр хэлсэн үг бүрийг даван туулж чадахгүй эндэх нь харамсалтай. Ар гэрийнхэнд нь ойлгуулж хэлэхэд хүнд. Ар гэрийнхэнтэй нь холбогдож хэлнэ. Мэдээж монгол хүмүүс болсон хойно шарын шашны дагуу аманд нь сүү дусаагаад өгөөч, биеийг нь цэгцлээд өгөөч. Энэ тэнд нь мэнгэ тавиад өгөөч. Номын хөнжил тавиад өгөөч гэсэн хүсэлтүүд их ирдэг. Монгол хүний ёсоор зөв хүндлэл үзүүлээд хэдий амьсгал хураасан ч тухайн хүний биеийг зөв зохистой байрлуулж, хүний ёсоор үлдээх юмсан гэж боддог" хэмээн ярьжээ. 

Б.Урандэлгэр "Халдвараар нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд нь ойлгуулж хэлэхэд хүнд. Ар гэрийнхэнтэй нь холбогдож хэлнэ. Мэдээж монгол хүмүүс болсон хойно шарын шашны дагуу аманд нь сүү дусаагаад өгөөч, биеийг нь цэгцлээд өгөөч. Энэ тэнд нь мэнгэ тавиад өгөөч. Номын хөнжил тавиад өгөөч гэсэн хүсэлтүүд их ирдэг. Монгол хүний ёсоор зөв хүндлэл үзүүлээд хэдий амьсгал хураасан ч тухайн хүний биеийг зөв зохистой байрлуулж, хүний ёсоор үлдээх юмсан гэж боддог" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.