| | USD/MNT 0₮

QR кодыг зориулалтын бусаар ашигласан 499 тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг цуцалжээ

Хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд зөвшөөрөгдсөн тусгай 15 байгууллагад ажилладаг ажилтнуудад QR код олгож, код бүхий зөвшөөрлийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. 

Гэвч хөл хорионы дэглэм зөрчих, эсэргүүцэх, QR код зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад QR код зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээ шилжүүлсэн зэрэг  тохиолдол цөөнгүй гарч байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар 499 автомашины QR кодын цуцлаад байгаа талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэл өгчээ. 

Иймд Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй чиг үүргийн байгууллагад олгосон QR код зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг ТЦА-аас анхаарууллаа.

 

QR кодыг зориулалтын бусаар ашигласан 499 тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг цуцалжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.