| | USD/MNT 0₮

Хятад иргэнийг монголчууд нууцаар хил давуулаад баригджээ

Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан ... дугаар тэмдэгтээр манай талаас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 2-3 хүн БНХАУ руу нууцаар явсан мөр байхыг хилийн манааныхан олжээ. Хил зөрчигчдийн мөрийг 11-ний өглөө хилчид илрүүлэн ангийн штабтаа мэдээ дамжуулсан юм байна. Гэвч тус ангийнхан энэ тухай мэдээллийг санаатай юу, санамсаргүй байдлаар уу, 14.30 цаг өнгөрч байхад хил зөрчсөн мөр илрүүлсэн хэмээн ХХЕГ-таа мэдээ хүргүүлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй нэг хүн хил давж БНХАУ-ын талд баригдчихаад байхад “Хил зөрчөөгүй, торон сааданд тулаад буцсан мөр олдсон” хэмээсэн сурагтай.

Орон нутгийн хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр гурван хүн шөнө хилийн торон хаалтанд тулж очоод нэг нь цааш явж дөрөвдүгээр сарын 11-ний 01.00 цагийн үед БНХАУ-ын хилчдэд саатуулагдсан. Тэд заль мэх хэрэглэж, хоёулаа явж буй мэт мөр үлдээсэн байв. Манай улсын харьяат хоёр хүн өмнөд хөршийн иргэнийг хууль бусаар хил давуулсан нь шалгалтын явцад тогтоогдож, тухайн хоёр хүнийг маргааш нь олж саатуулан шалгаж буй аж. Үүнтэй холбоотойгоор хилийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлсөн гэнэ. ХХЕГ-таа мэдээллийг үнэн бодитоор өгөөгүй, хил зөрчигчдийг хайх ажлыг удирдаж оролцоогүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан гэх шалтгаанаар түүнд ийнхүү хариуцлага тооцсон юм байна. Магадгүй хил зөрчигчидтэй хуйвалдсан ч юм бил үү гэсэн хардлага хууль сахиулах байгууллагынхны дунд байгаа бөгөөд хамтатган шалгаж болзошгүй гэсэн мэдээлэл бидэнд өглөө. 

Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан ... дугаар тэмдэгтээр манай талаас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 2-3 хүн БНХАУ руу нууцаар явсан мөр байхыг хилийн манааныхан олжээ. Хил зөрчигчдийн мөрийг 11-ний өглөө хилчид илрүүлэн ангийн штабтаа мэдээ дамжуулсан юм байна. Гэвч тус ангийнхан энэ тухай мэдээллийг санаатай юу, санамсаргүй байдлаар уу, 14.30 цаг өнгөрч байхад хил зөрчсөн мөр илрүүлсэн хэмээн ХХЕГ-таа мэдээ хүргүүлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй нэг хүн хил давж БНХАУ-ын талд баригдчихаад байхад “Хил зөрчөөгүй, торон сааданд тулаад буцсан мөр олдсон” хэмээсэн сурагтай.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.