| | USD/MNT 0₮

Д.Бямбасүрэн: "Х.Баттулга, У.Хүрэлсүх 2 өрсөлдвөл сайн өрсөлдөөн болно" гэсэн байр суурь минь өөрчлөгдөөгүй

Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайн ярилцлагыг мушгин гуйвуулсан тухай охин Б.Энхбайгаль нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр "Аавтайгаа утсаар холбогдлоо. Сүүлийн үед хэвлэл мэдээлэлд огт ярилцлага өгөөгүй гэж байна. Зууны мэдээ сонин 2021 оны 1 дүгээр сард авсан ярилцлагаа доторх агуулгыг нь засч, өөрчлөөд гаргажээ. "Баттулга, Хүрэлсүх 2 өрсөлдвөл сайн өрсөлдөөн болно" гэсэн утгаар хэлснийг нь "Хүрэлсүхийг дэвшсэнд баяртай байгаа" болгон засч, өнөөгийн цаг үед тохируулан өөрчлөөд нийтэлсэн байна. Дотор нь бас засаж өөрчилсөн зүйл нилээд байгаа бололтой. Энэ мэтчилэн хүний хэлснийг гуйвуулж, засч өөрчилж, сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болохгүй. "Миний өмнөх байр суурь өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа шүү, Зууны мэдээ сониныхонд би бас дөнгөж сая утасдаж, арай дэндүү байна. ингэж болохгүй гэж хэллээ" гэж тодотгоод фэйсээр дамжуулж залруулаарай гэж надад захьсан шүү" гэжээ.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.