| | USD/MNT 0₮

Улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулбал хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй. Чиг үүргийн дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан ажиллаж байна.

Тус хуулийг зөрчин харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтэлсэн хувь хүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөг, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно. 

Улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулбал хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.