| | USD/MNT 0₮

УИХ-ын зарим гишүүн НДШ-ийг 2 хувиар бууруулах хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын зарим гишүүн НДШ-ийн нэмэгдүүлэхгүй байх хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд хэлэхдээ “Бид Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байна. 2017 онд Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо олон үүрэг хүлээсэн. Үүний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх юм. Энэ дагуу НДШ-ийг 5 хувиар нэмэгдүүлсэн хуулийг баталсан. Тухайлбал, 2017 онд хоёр хувь, 2018 онд 2 хувь, 2020 онд 1 хувиар нэмэгдүүлсэн. Ингээд 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 26-28 хувь болж нэмэгдсэн.

Дэлхийд дэгдсэн цар тахалтай холбогдуулан иргэдийн амьжиргааны түвшин багасч байгаатай холбогдуулан иргэд, иргэний нийгмийн холбоод, МҮЭХ-ны зүгээс шаардсаны үндсэн дээр бид тус хуулийн төслийг өөрчлөх хуулийг УИХ-ын даргад өргөн барьж байна.

Уг хууль хэрэгжсэнээр иргэд, ажил олгогчдын нуруун дээрээс жил бүр 190 орчим тэрбум төгрөгийн “ачааг” авч байгаа. Нөгөө талаас Засгийн газраас улсын төсөвт тодотгол хийх замаар нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх боломжтой гэж харж байгаа юм” гэв.

Хэрэв Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэрэгжвэл ажил олгогч 1 хувь, ажилтан 1 хувь, нийлээд 2 хувь хасагдах боломжтой аж.

УИХ-ын зарим гишүүн НДШ-ийн нэмэгдүүлэхгүй байх хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд хэлэхдээ “Бид Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байна. 2017 онд Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо олон үүрэг хүлээсэн. Үүний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх юм. Энэ дагуу НДШ-ийг 5 хувиар нэмэгдүүлсэн хуулийг баталсан. Тухайлбал, 2017 онд хоёр хувь, 2018 онд 2 хувь, 2020 онд 1 хувиар нэмэгдүүлсэн. Ингээд 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 26-28 хувь болж нэмэгдсэн.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.