| | USD/MNT 0₮
Нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг Капитал банкинд хадгалж байгаад банк нь дампуурснаас болж өнөөдөр тус сан хоосорч, улс эдийн засгийн алдагдалд ороод байна.
Тэгвэл нийгмийн даатгалын санд алдагдал учруулсан буруутай этгээдүүдэд арга хэмжээ авч, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр УИХ-аас Ажлын хэсэг байгуулагджээ.
Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр чуулганы хуралдаан дээр “УИХ-ын даргын захирамжаар Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан буруутай этгээдүүдээр хохирлыг төлүүлэх арга хэмжээ авах, хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Б.Жавхлан гишүүн ахалж байгаа” гэсэн юм.
Тус сангийг мөнгийг захиран зарцуулах эрх нь ХНН-ын сайд С.Чинзоригт байдаг бол дампуурч үүд хаалгаа барьсан “Капитал” банкинд 240 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа үргүй зарцуулсан байгаа юм. Тэгэхээр энэ хоёр хүнээр учирсан хохирлыг төлүүлэхээр болжээ.
Нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа хоёроор төлүүлнэ.