| | USD/MNT 0₮

28 хоногийн хөл хорионы үр дүн хоёр сарын дараа гарна гэв

Монгол Улс цар тахалтай тэмцэж, халдварыг тархаахгүй тулд хатуу хөл хорионд шилжсэн байдалтай байгаа. Тухайлбал өнгөрсөн жилээс эхэлж нийтдээ зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоогоод байна. Хамгийн сүүлд гэхэд хоёр удаа 14, 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон. Ингэснээр халдварын тархалтыг бууруулж хумина гэж үзсэн.

Сүүлийн үед халдварын хүнд халдах эрчим суларч байгаа талаар албаны эх сурвалж хэлж байна. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Халдварын тохиолдол тодорхой хувиар буурч байгаа. Гэхдээ 28 хоногийн хөл хорионы үр дүн хоёр сарын дараа гарна" гэв. Тэгэхээр ирэх долоо наймдугаар сар гэхэд коронавирусийн халдвар бүрэн хумигдаж, тархалт зогссон байна гэсэн ойлголтыг өгч байна. 

Харин энэ сарын 08-нд дуусах ёстой хөл хориог тодорхой үе шаттайгаар бууруулахаар болжээ. 

28 хоногийн хөл хорионы үр дүн хоёр сарын дараа гарна гэв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.