| | USD/MNT 0₮

Нэр дэвшигч С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёрыг бүртгэж авахгүй байх хувилбар СЕХ-нд бий

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд болон тавдугаар сарын 02-нд нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулж, тодорхой болгосон. 

Тодруулбал, МАН-аас намын дарга У.Хүрэлсүхийг 100 хувь дэмжиж, нэр дэвшүүлэхээр болсон. Харин "Зөв хүн электорат" намаас Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээр болсон бол хоёр толгойтой гэх Ардчилсан намаас хоёр нэр дэвшигч тодорсон. М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж байгаагаа зарласан билээ. Гэвч нам дотроо хагаралдаж, эв түнжингүй болсон АН-ын удирдлагуудын асуудал яах аргагүй анхаарал татаж байгаа юм. 

Олон нийтийн дунд бол Н.Алтанхуягийг дэмжиж байгаа нь илт, санал асуулга ч явуулаад эхэлж. УИХ дахь АН-ын бүлэг ч Н.Алтанхуягаа дэмжиж байгаагаа өчигдөр илэрхийлэв. 

Ийнхүү нэр дэвших ажиллагаа гурав хоног үргэлжлээд дууссан. Харин хуулийн хугацаанд буюу нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Энэ хугацаа маргаашаар дуусгавар болно. 
 
Уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг СЕХ хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргах учиртай.
УИХ-д суудалтай нам эвслүүд нэр дэвшигчээ дэмжиж "сойх" ажилдаа эрчимтэй орсон харагдана. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа хоёр хүн бол С.Эрдэнэ, Н.Алтанхуяг болоод байна. Хоёр толгойтой гэгдэх болсон АН-ын нэр дэвшигчдийн бүртгэл, дотоод сонгууль, дотоод сонгуулийн саналын дүн гээд бүгд тусдаа болж өндөрлөсөн.
Хоёулаа нэр дэвшиж ардчилсан Ерөнхийлөгч болох том амбицтай. Гэхдээ нэр дэвших эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо шийднэ. Тэднийг бүртгэж авахгүй байх хувилбар ч бий. Нам бүртгэх асуудлыг Дээд шүүх бүртгэж аваагүй. Учир нь намын дотоодод үүссэн асуудлаа нэг мөр цэгцлэх ёстой. Тэгж байж намаа бүртгүүлэх учиртай гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороонд ч ийм шийдвэр гаргах боломж, хувилбар бий. Намын дотоод асуудлаа шийдээгүй намаас нэр дэвшигчийг нь бүртгэж авахгүй байвал яах вэ. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших асуудал талаар өнгөрнө гэсэн үг. 
Олны дунд нэр сайтай "давхиж" яваа Н.Алтанхуягт нэг дутагдал бий. Тэрбээр өнгөрсөн жил УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос бие дааж нэр дэвшиж, их хурлын гишүүн болсон. Түүний намын гишүүнчлэлийн асуудал одоо ч шийдэгдээгүй хэвээр байгаа. 

Өөрөө АН-ын гишүүнчлэл хэвээрээ байгаа гэдэг ч С.Эрдэнийн гарын үсэг бүхий 2019 онд намаас гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаатай түдгэлзүүлсэн албан бичиг бий.  Тэгэхээр одоо Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэнийг АН-ыг төлөөлөн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь маргаантай. С.Эрдэнэ одоог хүртэл АН-ын дарга гэсэн тамга, тэмдэг хэвээр, хүчин төгөлдөр гэх. Гэхдээ тэрбээр намын даргын ажлаа М.Тулгатад хүлээлгэж өгч, тамга тэмдгээ гардуулан өгсөн үйл явц бий.  

Хэдий гишүүнчлэлийн асуудлаас болж Н.Алтанхуягийг бүртгэж авахгүй, МАН-тай том тохироо хийсэн гэх С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэнэ гэсэн таамаг байгаа хэдий ч хоёр нэр дэвшигчийн хэнийг нь ч бүртгэхгүй байх магадлал бий гэдгийг дахин хэлье. Дарга нарынх нь хэлдгээр манай намд дотоод хагарал байхгүй хэмээн гүрийдэг ч АН-ын талцал дээд цэгтээ хүрч, сүүлдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчгүй үлдэх ч эрсдэлтэй байгаа нь ч илт. Тэгэхээр Ерөнхийлөгчид АН-ыг төлөөлөн нэр дэвшигч нь Н.Алтанхуяг уу, С.Эрдэнэ үү эсвэл хэн нь ч биш үү гэдгийг удахгүй харна. 

 
Хоёулаа нэр дэвшиж ардчилсан Ерөнхийлөгч болох том амбицтай. Гэхдээ нэр дэвших эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо шийднэ. Тэднийг бүртгэж авахгүй байх хувилбар ч бий. Нам бүртгэх асуудлыг Дээд шүүх бүртгэж аваагүй. Учир нь намын дотоодод үүссэн асуудлаа нэг мөр цэгцлэх ёстой. Тэгж байж намаа бүртгүүлэх учиртай гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороонд ч ийм шийдвэр гаргах боломж, хувилбар бий. Намын дотоод асуудлаа шийдээгүй намаас нэр дэвшигчийг нь бүртгэж авахгүй байвал яах вэ. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших асуудал талаар өнгөрнө гэсэн үг.
Улс төр

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.