| | USD/MNT 0₮
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Сэвэлжит гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 09:22 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Норовлин сумын иргэд, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллан цурамд оруулж, 05.03-ны өдрийн 10.10 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 484 га талбай шатсан байна.
Хэнтий аймгийн Норовлин суманд хээрийн түймэрт 484 га талбай шатжээ