| | USD/MNT 0₮

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХОЁР ХУВИЙН ШИМТГЭЛИЙГ НЭМЭХГҮЙ БАЙХААР БОЛЛОО

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар дөнгөж сая хэлэлцээд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2%-аар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн 51.2 хувийн саналаар хүлээж авлаа.

Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх байсан НДШ-ийн 2%-ийг нэмэхгүй.

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хориг тавьсан байсан юм.

УИХ Ерөнхийлөгчийн тавьсан нэг хоригийг хүлээн авсантай холбоотойгоор 2020 оны Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиадад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачилж, ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.