| | USD/MNT 0₮

Н.НОМТОЙБАЯР:БАТХҮҮГИЙН ХЭРЭГТ СОНИН ХЭВЛЭЛЭЭР Л ГҮТГЭЭД БАЙГАА БОЛОХООС ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГААГҮЙ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Намайг АТГ-т шалгаж, яллагдагчаар татсан тогтоол байна. Тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж

Намайг яллагдагчаар татсан дөрвөн үндэслэл бий. 1-т УИХ-ын гишүүн нь Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх.

Засгийн газраас батлагдсан нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Энэ тогтоол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан Засгийн газрын тогтоол. Энэ тогтоолд нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог тогтоол.

АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна. Мөн төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна.

Хоёр жилийн хугацаатай эргэн төлөгдөх зохицуулалттай тогтоол бий. Энэ тогтоолын дагуу зээл олгогдоод, гэрээ байгуулаад зээл олгосон. Энэ төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг дурджээ.

Түүнээс гадна Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна.

Салбартай холбоотой олон санал гомдол ирдэг, тэр бүгдийг харьяа байгууллагад нь шилжүүлж шийдүүлдэг.

Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс надад ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй гэдгийг мэдэгдье. Намайг бүр зээл авсан гэх юм. Манай аймгийн хэд хэдэн сумын иргэд хамтарч 200 гаруй сая төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж зээл авсан. Одоо ч тэр хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж байна.

Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан байна. АТГ өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Нэг бол АТГ-ын ажилтнуудын ур чадварын асуудал уу, эсвэл улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа олоод тогтооно. Кино зохиол шиг юм бичээд байна. Хүний нэр төрд халдаж, гэмт хэрэгт гүтгэж байна. Би сүүлийн дөрвөн өдөр өөрийн биеэр АТГ-ын удирдлагатай уулзаж, энэ бүх мэдээллээ өгнө гэж хэлсэн. Өчигдөр хүлээлээ байдаггүй, өнөөдөр хүртэл таг чимээгүй байна. Хоёр хоногийн өмнө энэ асуудлаас болж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах санал боловсруулаад гүйгээд байх шиг байна. АТГ-ын дарга Дашдаваа намайг хүлээж ав. Би өөрийн гарт чинь энэ баримтуудыг өгөх болно.

Яагаад надаас тайлбар аваагүй мөртлөө утсаар ярьчихаад таныг яллагдагчаар татсан гэж хэлж байгаа юм бэ. АТГ-ынхан огт нотлох баримтгүйгээр гүтгэлээ” гэв.

Ингээд сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Таныг сайд байх үед танай яамны ажилтан хар тамхины хэрэгт холбогдсон байдаг?

Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд ажиллаж байсан жолооч ажлаасаа халагдсныхаа дараа Замын-Үүдээр хар тамхи оруулж ирэх гэж байгаад баригдаад шүүхээс ял авсан гэж сонссон.

-Батхүүгийн хэрэгт таныг яллагдагчаар татсан гэлүү?

-Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Та нар андуураад байна. Тэр хүнийг нас барсантай холбоотой сонин хэвлэлээр гүтгээд байгаа болохоос хууль хяналтын байгууллагаас шалгаагүй. Аргаа бараад би энэ хэргийг хянаж байгаа прокурортой уулзалт хийсэн. Энэ асуудалд хэн нэгэн хүн шалгагдсан зүйл байхгүй. Гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг шалгагдаад дуусчихсан ч олон нийтэд огт мэдээлэл алга. Санаатай зорилготой мэт чимээгүй байна. Цагдаагийн байгууллага, прокуророос мэдээлэл өгч цэг тавь.

-Худал мэдүүлэг өгсөн юм бишүү?

-Зориудаар тараасан мэдээлэл. Манай өрөөнд орж ирж архи уусан нь үнэн. 200-гаад хүн гэрчийн мэдүүлэг өгсний нэг нь би. Яагаад над руу онцлоод чичлээд байгаа юм бэ. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би учраас хамгийн сүүлд уулзсан хүн нь би биш юм.

-Таныг хүн хутгалсан гэх?

-Цагдаагийн нэр бүхий хурандаа орон байрны хулгайчтай нийлээд намайг гүтгэсэн. Надруу хутга барьж дайрсан хүний хутгыг цагдаагийн байгууллага хурааж авчихаад тэр хүний талаарх мэдүүлэгийг бичиж авснаа доор нь Н.Номтойбаяр гэж бичсэнийг юу гэж ойлгох юм бэ.

 

 

Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Та нар андуураад байна. Тэр хүнийг нас барсантай холбоотой сонин хэвлэлээр гүтгээд байгаа болохоос хууль хяналтын байгууллагаас шалгаагүй. Аргаа бараад би энэ хэргийг хянаж байгаа прокурортой уулзалт хийсэн. Энэ асуудалд хэн нэгэн хүн шалгагдсан зүйл байхгүй. Гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг шалгагдаад дуусчихсан ч олон нийтэд огт мэдээлэл алга. Санаатай зорилготой мэт чимээгүй байна. Цагдаагийн байгууллага, прокуророос мэдээлэл өгч цэг тавь.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.