| | USD/MNT 0₮

Б.Хурц нарт холбогдох анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Анхан шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, прокурорын байгууллагаас Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. 

Энэ дагуу өчигдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хурал боллоо. Шүүх хуралдаанд яллагдагч Б.Хурц өөрийн биеэр оролцоогүй бөгөөд зарим шүүгдэгч нар мөн адил хуралдаан ирээгүй өмгөөлөгчөө оролцуулсан аж.

Прокурорын зүгээс анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, хэргийг эцэслэх шаардлагатай гэж үзсэн.

Улмаар шүүх бүрэлдэхүүн өчигдөр 22.00 цагийн үед шийдвэрээ гаргаж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт хэргийг буцаажээ.

 

О.Гал 

Улмаар шүүх бүрэлдэхүүн өчигдөр 22.00 цагийн үед шийдвэрээ гаргаж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт хэргийг буцаажээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.