| | USD/MNT 0₮

"Голомт банк"-ийг АТГ-аас шалгаж байна

"Голомт банк" иргэн С.Урансувдмааг 240 гаруй сая төгрөгөөр хохироож зургаан жилийн трурш хариуцлагаа хүлээлгүй явсан талаарх мэдээллийг өмнө хүргэж байсан. Тэгвэл иргэн С.Урансувдмаа нь "Голомт банк" болон хууль, хяналтын байгууллагаас шударга ёс нэхэж нэг настай нялх хүүхдээ тэврээд талбай дээр суулт хийж байгаа мэдээллийг өчигдөр /2019.12.11/ шууд дамжуулан хүргэсэн.

АТГ-аас газраас иргэн С.Урансувдмаад 2019.11.20-ны өдөр хариу хүргүүлэх албан бичиг илгээхдээ "Голомт банк"-ийг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгааг мэдэгдсэн байна.

 

Иргэн С.Урансувдмаа: Голомт банк харилцагчийнхаа аюулгүй байдлыг огт хангаж чаддаггүй. Нэг өглөө босоод ирэхэд таны дансан дахь мөнгө алга болчих магадлал өндөртэй. Голомт банкны аюулгүй байдал үнэхээр муу. Хэрэв харилцагч нь хохирвол харилцагчийнхаа хохирлыг барагдуулахаас өмнө хуулийн байгууллагыг хахуульдчихдаг. Тиймээс иргэдийг Голомт банкинд итгэх хэрэггүй гэж хэлмээр байна.

ШУУД ҮЗЭХ:

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.