| | USD/MNT 0₮

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРТАА БЭЛДЭЖ ДӨРӨВ ХОНОГ МАЦАГ БАРЬСАН ЭМЭГТЭЙ НАС БАРЖЭЭ

Шинэ жил дөхөж байгууллагууд баяраа тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд золгүй хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. 

Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд цахим орчноос бараа бүтээгдэхүүн худалдан авч залилуулах, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн эд зүйлээ хаяж гээгдүүлж улмаар зөрчил мэтээр цагдаагийн байгууллагад хандах, баярын арга хэмжээний үеэр бусдын эрүүл мэндэд халдах, санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байна.

Хамгийн харамсалтай нь охид эмэгтэйчүүд шинэ жилийн арга хэмжээнд бэлдэж турах хүсэл зорилгоор олон хоногийн туршид шинжлэх ухааны батлагдаагүй эм бэлдмэл хэрэглэх, олон хоног мацаг барих зэргээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч байна. Олон хоног мацаг барьснаас үүдэн нэг эмэгтэй нас барсан харамсалтай тохиолдол гарсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй шинэ жилийн арга хэмжээний өмнө дөрвөн хоног огт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй мацаг барьснаас болж нас баржээ. Учир нь талийгаач бөөрний дутагдалтай байсан бөгөөд олон хоног мацаг барьснаар бөөрөнд нь муугаар нөлөөлж гэнэт биеийн байдал нь муудаж ухаан алдаж улмаар эмнэлэгт хандсан боловч нас барсан аж.

Талийгаач эмэгтэй өнгөрсөн долоо хоногт нас барсан ба ар гэрийнхнийх нь зүгээс ямар нэгэн мэдээлэл задруулахгүй байгаа юм байна. Харин одоогоор нас барсан шалтгааныг нь нарийвчлан шалгуулахаар зохих байгууллагад хандаад байгаа аж.

Баянзүрх дүүргийн нутагт амьдардаг 40 орчим насны эмэгтэй шинэ жилийн арга хэмжээний өмнө дөрвөн хоног огт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй мацаг барьснаас болж нас баржээ. Учир нь талийгаач бөөрний дутагдалтай байсан бөгөөд олон хоног мацаг барьснаар бөөрөнд нь муугаар нөлөөлж гэнэт биеийн байдал нь муудаж ухаан алдаж улмаар эмнэлэгт хандсан боловч нас барсан аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.