| | USD/MNT 0₮
Сүүлийн үед мөнгө угаах, бусдыг залилж, эд хөрөнгө санхүүгээрээ нь хохироох явдал манай улсад гарсаар байна. Хохирогч олон ч хохирлыг барагдуулдаг зүйл байдаггүй аж.
Энэ талаар Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор “Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг нь ихэнхдээ залилах, сүлжээний бизнес нэрээр залилах, хөрөнгө завших, авлигал, хээл хахууль, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх, хар тамхи, хүн худалдаалахтай холбоотой гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг хувиргах, шилжүүлэх, гүйлгээнд оруулах байдлаар үйлдэгдэж байна.
Мөнгө угаах гэмт хэргийг зөвхөн хууль сахиулах байгууллагууд эсвэл төрийн дээд албан тушаалтнуудтай холбогдолтой гэмт хэрэг гэсэн өнгөц ойлголтууд байдаг. Мөнгө угаах гэмт хэрэг нь санхүүгийн систем болон худалдааны системд оролцож байгаа бүх хүмүүсд хамааралтай.
Тиймээс санхүүгийн систем болон худалдаанд оролцож байгаа хэн бүхэн тухайн асуудалдаа маш нухацтай хандаж, өөрийгөө эрсдлээс хамгаалах хэрэгтэй” гэлээ.
Сүүлийн үед мөнгө угаах, бусдыг залилж, эд хөрөнгө санхүүгээрээ нь хохироох явдал манай улсад гарсаар байна. Хохирогч олон ч хохирлыг барагдуулдаг зүйл байдаггүй аж.