| | USD/MNT 0₮

ДЭЛХИЙН АВАРГА П.ОРХОН АМАРЖИЖ, ХҮҮТЭЙ БОЛЖЭЭ

Сарын өмнө хуримаа хийсэн МУГТ, Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон өчигдөр нийслэлийн "Өргөө" амаржих газарт амаржиж, хүүтэй болжээ. Хүүг нь тус эмнэлгийн эх барих их эмч Ш.Цэрэнсамбуу эх барьж авчээ.  Анхны хүүгээ өлгийдөн авсан шинэхэн аав Н.Лхамгармаа, ээж П.Орхон нарын гэр бүлээс анхны хүүгийнхээ чацуутан болон мэндэлсэн энхрий бяцхан үрст баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлэв.

Дэлхийн бөхийн орон, Эзэн Чингисийн үр сад, Хөх толбот, Тэнгэр заяат, Хүчтэний өлгий Монголын үрс маш олон болтугай. 

 

Дэлхийн аварга, МУГТ П.Орхон амаржиж хүүтэй болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.