| | USD/MNT 0₮

Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэх бичиг ирээгүй гэв

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгын төсөвт тавьсан хоригийн талаар танилцуулж байх үеэрээ үндэсний их баяр наадамд түрүүлсэн ч допинг хэрэглэсэн гэсэн асуудалд ороод байгаа аварга Э.Оюунболдын талаар мэдээллээ. Тэрбээр "Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэх бичиг бидэнд ирээгүй байгаа. Э.Оюунболд өөрөө АТГ-т өргөдөл өгсний дагуу шинжилгээний дээж авдаг газруудыг нь шалгаж байгаа юм шиг байсан. Ийм л мэдээлэлтэй байна.

Шүүхийн маргаай байгаа асуудлыг бид шийдэх боломжгүй. Допингийн асуудал өнөөдөр л гарч байгаа юм биш, сүүлийн 20-30 жил яригдаж байна. Шүүхийн шийдвэр эхлээд гарах хэрэгтэй. Үүний дараа л энэ асуудлыг ярья" гэв. 

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгын төсөвт тавьсан хоригийн талаар танилцуулж байх үеэрээ үндэсний их баяр наадамд түрүүлсэн ч допинг хэрэглэсэн гэсэн асуудалд ороод байгаа аварга Э.Оюунболдын талаар мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.