| | USD/MNT 0₮

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ хүргүүлжээ

Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-ны шөнө 00 цагийн үед Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан. Тэгвэл прокуророос түүнд Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн, хадгалсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгэжээ. Харин шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа мэдэгдээд байсан яллагдагч Б.Амархүү албан ёсоор шийтгэх тогтоолтойгоо танилцаж, давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлжээ.

Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-ны шөнө 00 цагийн үед Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.