| | USD/MNT 0₮
Сайжруулсан шахмал түлшийг худалдаанд гаргасан даруйд угаарын хийгээр 10 гаруй иргэн хордож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Харин Засгийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө гэр хорооллын айл, өрх бүрт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэгүй суурилуулахыг үүрэгдсэн.
Гэвч өнөөдрийг хүртэл гэр хорооллын нэг ч өрхөд уг төхөөрөмжийг суурилуулаагүй байна.
Хэзээ суулгаж, суурилуулахыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад “Төсвийн хөрөнгийг хуулийн дагуу л зарцуулах ёстой. Бэлтгэл ажил хангагдсан. Ажлын хэсэг эцсийнхээ шийдвэрийг гаргасан. Үйлдвэртэйгээ шууд гэрээгээ хийчихсэн. Үнэ болон төсвийн хувьд хөрөнгөө хэмнэж байгаа. Угаар мэдрэгч төхөөрөмжийг иргэдэд тараах ажил л үлдлээ. Сүүлийн хугацаа гэж байхгүй. Засгийн газрын тэмдэглэлд арваннэгдүгээр сарын 1-нд багтааж шийд гэсэн байсан нь Төсвийн тухай хууль болох бусад хуулиараа боломжгүй байсан. Тиймээс яг л хуулийн дагуу асуудлаа шийдэж байна" гэлээ.
Угаарын хий мэдрэгчийг хэзээ айл өрхүүдэд тараах тодорхойгүй байна