| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт бусад эмнэлгээс эмч нэмэгдүүлнэ

Нийслэлд коронавирусийн халдвар, нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж эмч, сувилагч нар сөхөрч ядарч туйлдаж байгаа талаар эмч нар хэлж ярьж байгаа.

Мөн ХӨСҮТ-д хүний нөөцийн дутагдалд орж ирсэн талаар захирал Л.Баттөр нь ярьсан. Тэрбээр "Манай төвийн эрчимт эмчилгээний тасаг зургаан эмчтэй. Тус тасгийн ачаалал огцом нэмэгдсэн. Эмч сувилагч нарт амрах зав байхгүй.

Битүү орчинд битүү хувцастай таван цаг хүнд өвчтнийхээ хажууд хариуцлагатай зогсч байна. Тиймээс бусад эмнэлгүүдээс эмч татан авч, энэ эрчимт эмчилгээний тасагт ажиллуулахаар болж байгаа" гэлээ. 

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт бусад эмч нэмэгдүүлнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.