| | USD/MNT 0₮

Гавьяат жүжигчин Л.Болдбаатар гамшигт нэрвэгдсэн малчдад өвс, тэжээл хандивлана

 
Байгалийн онц ноцтой гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Дундговь аймгийн малчдадаа туслах хандивын аяныг нутгийн иргэд нь эхлүүлсэн байгаа билээ. Хүчтэй шороон шуурганы улмаас хөрс нь эргэж хамар хатгах өвсгүй болсон газарт үүнээс хэрэгтэй тус дэм гэж үгүй билээ. 
 
Энэ аяны хүрээнд  МУГЖ Л.Болдбаатар 4000 боодол өвс, ногоон тэжээл хандивлаж байгаа юм байна. Тухайлбал, 52 сая төгрөгний үнэ бүхий өвс тэжээл хувиасаа өгөхөөр болжээ. Гавьяатын хандивлаж байгаа 4000 боодол өвсийг хэрхэн татан авч, малчдад яаж хүргэхийг МАН-ын гишүүн С.Мөнхчулуун Дундговь аймгийнхаа удирдлагуудтай ярилцан зохион байгуулахаар болжээ. 
Гавьяат жүжигчин Л.Болдбаатар гамшигт нэрвэгдсэн малчдад 53 сая төгрөгийн өвс, тэжээл авч өгнө.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.