| | USD/MNT 0₮

Б.Болор-Эрдэнэ:Дархлаа муутай, суурь өвчтэй хүмүүсийн биеийн байдал амархан хүндэрч байна, зовиур илэрвэл эмчид ханд

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Болор-Эрдэнэ эмчилгээ хэрхэн хийдэг талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хүнд өвчтөн нэмэгдэх хэрээр нас баралт нэмэгдэж байна. Манай тасагт яг одоо найман хүн эмчлүүлж байна. Өчигдөр уг нь 10 байсан боловч хоёр хүн нас барлаа. Дураараа өөрсдийгөө эмчлэх гэж оролдсон хүмүүс байна. Дархлаа муутай, суурь өвчтэй хүмүүсийн биеийн байдал амархан хүндэрч байна. Зайлшгүй биш л бол гарах шаардлагагүй. Нэг өрөөнд гурван хүн байна. Эдгээр хүмүүс бүгд асаргаанд байдаг. Бид дэргэдээс нь холдож болохгүй. 

Хэрвээ иргэн та гарахаар бол халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Сувилагч нар маань 5-7 цагийн турш өвчтөний хажууд байж байна. Covid-19-ийн өвөрмөц эмчилгээ хийхгүй байгаа ч өндөр хөгжилтэй орнуудын хийдэг эмчилгээг л хийж байна. Бид эрчимт эмчилгээний тасагт 14 хоног тасралтгүй ажилладаг. Ажлаа дуусгаад тусгаарлалтад долоон хоног байдаг.

Одоо 22 хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй хүн байна. Амьсгалж чадахгүй, амьсгалын аппараттай амьсгалдаг. Нас баралтын тоо сүүлийн үед өндөр байна. Тиймээс хамгийн гол нь халдвар авахгүй, тараахгүй байх хэрэгтэй. Ямар нэгэн зовиур танд илэрвэл заавал эмнэлгийн байгууллагад хандаарай" гэв. 

Хүнд өвчтөн нэмэгдэх хэрээр нас баралт нэмэгдэж байна. Манай тасагт яг одоо найман хүн эмчлүүлж байна. Өчигдөр уг нь 10 байсан боловч хоёр хүн нас барлаа. Дураараа өөрсдийгөө эмчлэх гэж оролдсон хүмүүс байна. Дархлаа муутай, суурь өвчтэй хүмүүсийн биеийн байдал амархан хүндэрч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.