| | USD/MNT 0₮
60 тэрбумын хэргээр анхан шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан талаар мэдээлсэн билээ. Энэ дагуу тэдний гомдлыг давж заалдах шатны шүүхийн шүүгч өчигдөр хүлээн авсан байна.
Шүүгч хэргийн материалтай танилцсанаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдааны товыг зарлана гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.
Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Тэд одоо Цагдан хорих 461 дүгээр ангид байгаа юм.